Friday, September 12, 2014

Гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулах

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад бүрдүүлэх бичиг баримт

-Өргөдөл /өргөдлийг ГХОГХА–т хандаж бичнэ/

-Хувь хүн бол паспортын хуулбар /анкетын хамт/

-Хуулийн этгээд бол гэрчилгээний хуулбар /товч танилцуулгын хамт/

-Оноосон нэрийн баталгаажуулалт /ҮТЕГ- ын харъяа Улсын бүртгэлийн албанаас нэрийн баталгаажуулалтын хуудас авсан байна./

-Банкны тодорхойлолт /Хөрөнгө оруулагчийн төлбөрийн чадварыг нотолсон тодорхойлолт/

-Гэрээ, дүрэм
Монгол хэл болон гадаадын хөрөнгө оруулагчийн сонгосон хэл дээр тус бүр 4-с доошгүй хувь үйлдэж нотариатаар баталгаажсан байна. ГХОААН-ийн дүрмийн сангийн хэмжээ 10,000 ам доллараас доошгүй байна.
Гэрээ дүрмийн үлгэрчилсэн загвартай гарын авлагыг ГХОГХА-аас худалдан авч болно.
Жич: нэг үүсгэн байгууллагчтай тохиолдолд зөвхөн дүрэм үйлдэнэ. Хоёр ба түүнээс дээш тооны үүсгэн байгуулагчтай бол хоорондоо гэрээ байгуулах шаардлагатай.

-Компанийн хаяг
Үйл ажиллагаагаа явуулах албан ёсны хаяг. Хэрэв өөрийн эзэмшлийн байргүй бол түрээсийн байр эзэмших гэрээтэй байна.

-Техник эдийн засгийн тооцоо
/ГХО компанийн эрхлэхээр төлөвлөж байгаа үйл ажиллагааны чиглэл тус бүрээр техник–эдийн засгийн тооцоо буюу бизнес төлөвлөөгөө хийнэ./

http://www.egov.mn/Web.aspx?Page=Foreign%20investment

No comments:

Post a Comment