Friday, September 12, 2014

АНУ-д Цагаачлах Стратегүүд

Америкт яаж ажиллаж амьдарч, сурах вэ? Боломжит арга замуудыг хамтдаа тоолцгооё. “Би Америкт амьдармаар байна. Юу хийх вэ яах вэ?” гэж хүмүүс их асуудаг. Америкийн визний их олон төрөл байдаг. Тэдний аль нь ч амархан биш ч өөрт тохирох төрлөө олж чадвал харьцангуй хялбар болж болно.
Виз: Чиний америкт ирэх шалтгаан чинь юү вэ?
Хүмүүс зүгээр л хүссэн учраас өөр орон луу амьдрахаар явдаггүй. Чи нэг бол гэр бүл, үр хүүхэдтэйгээ уулзах, эсвэл сурах гэж, ажиллах гэж, компани байгуулах гэж, хөрөнгө оруулах ч юм уу, ямар ч байсан “Би хүссэн учраас” гэдгээс арай өөр илүү бодитой шалтгаантай байх ёстой.
Цагаачлах гэж байгаа шалтгаанаасаа хамаарч чи нэг бол түр хугацааны визтэй, эсвэл байнгын визтэй, цаашлан ногоон карт, болж өгвөл иргэншил авах зорилготой ирнэ. Бид доор боломжит бүх төрлийн виз, хүмүүнлэгийн болон өршөөлийн төрлүүдийг жагсааж тайлбарлалаа.
Харин чи энэ бүгдийн нэгэнд ч тохирохгүй бол чамд хууль бусаар цагаачлах ганц сонголт (маш муу сонголт гэх байна) юмуу сугалаагаар ногоон карт хожих зам л үлдэх болно.
Чи тэнцэх болов уу?
Өөрийн шалтгаанаа болон түр эсвэл байнгын визэнд мэдүүлэх эсэхээ сонгосны дараа:
Чиний сонгосон шалтгаан тэнцэх эсэхийг мэдэх хэрэгтэй. 
Америкын засгийн газар чиний шалтгааныг сайн гэж үзэх болов уу? Чи виз мэдүүлэх шалгууруудыг биелүүлэх үү?
Хэрэв шалгууруудыг биелүүлж байгаа бол үүнийгээ батлах ёстой.
Баталгаа
Чи зүгээр л “надад өөрийгөө тэжээх хангалттай мөнгө байгаа”, “Надад ажил санал болгосон”, “Би сурах гэж байгаа” эсвэл “би хөрөнгө оруулах гэж байгаа” гээд хэлчиж болохгүй. Бараг бүх тохиолдолд чи шалтгаануудаа маш сайн баримтаар баталгаажуулсан байх ёстой. 9 сарын 11-ний хэрэг явдлаас хойш гадаадын иргэдийг шалгах байдал маш чанагрсан бөгөөд цаашид ч улам нэмэгдэх болно.
Нэмэлт тайлбар: энэ нь мөн Цагаачлал болон Иргэншилийн албыг Нэгдсэн Улсын Цагаачлал болон Иргэншилийн алба болгон өөрчилж, АНУ дах гадаадын иргэдийг бүртгэх зохион байгуулах, аюулгүй байдлын үүднээс даган шалгах үүрэгтэй Улсын Аюулгүй байдлын Яаманд харъяалуулах болсон шалтгаан юм.
Тайлбар 1: 6 сар болон түүнээс богино хугацаагаар зорчих гэж байгаа бол энэ нийтлэл танд хамаарахгүй л болов уу. Аялал жуулчлалын болон бизнес визны төрлийг сонирх.
Харин та жуулчны визээр ирчихсэн бөгөөд АНУ-д үлдэхийг хүсч байгаа бол яг зөв газраа байна.
Тайлбар 2: Та аль хэдийн ногоон карттай бөгөөд иргэншил хүсэхээр мэдүүлэх гэж байгаа бол иргэншилийн талаар судлах хэрэгтэй. Иргэншилд мэдүүлэхийн өмнө ногоон картаа аваад 3-5 жил болсон байх ёстой байдаг тул ногоон картгүй хүмүүс энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншина уу. 
Цагаачлах боломжтой шалтгаанууд
Дор та бүхэнд АНУ-д цагаачлан ирэх боломжтой шалтгаануудыг холбогдох ангиллын виз болон статусын хамт тайлбарлаж жагсаалаа.
I. Ажил мэргэжил
Хэрэв та АНУ-д үйл ажиллагаа явуулдаг америкийн юмуу гадаадын ямар нэг байгууллагад албан ёсоор ажилладаг бол дараах ангиллуудын аль нэг нь танд тохирно. Эдгээр визнүүд нь тантай цуг ирэх гэр бүлийн хүн, хүүхдүүдэд чинь бас хамаарах ба харин хамаатан, хүүхэд асрагч, хувийн туслах (орчуулагч, физик эмчилгээний эмч г.м.) зэрэг хүмүүст хамаардаггүй. Тэдгээр хүмүүс хувиараа өөрсдийн шалтгаанаараа виз хүсээд авсан тохиолдолд хамт ирэх боломжтой.
• Түр хугацааны мэргэжилтэн H-1B виз
Энэ ангилал нь Ажил олгогч таныг спонсорлох ба та болон ажил олгогч хоёулаа тодорхой шалгууруудыг биелүүлсэн байх ёстой. Та тухайн ажлын чиглэлээр мэргэжил эзэмшсэн буюу тэнцэхүйц хэмжээний туршлагатай байх хэрэгтэй. Энэ виз голдуу 3 жилээр олгогддог ба дахин 3 жилээр сунгах боломжтой байдаг.
• Түр хугацааны Хөдөө Аж Ахуйн ажилчин Н-2А виз
Хэрэв та хуулийн дагуу ферм дээр ажиллах ажил олж чадвал тухайн фермийн эзэн буюу ажил олгогч таны өмнөөс энэ визанд мэдүүлнэ. Энэ виз голдуу улирлын чанартай байдаг.
• Түр хугацааны мэргэшсэн ба мэргэшээгүй ажилчин Н-2В виз
Төрөл бүрийн ажил хамаарна, гэхдээ хөдөө аж ахуйн болон өндөр зэрэглэлийн технологийн ба нарийн мэргэжлийн зэрэг шаардсан ажлууд орохгүй. Та ажиллах урилгатай бөгөөд ажил олгогч чинь ивээн тэтгэнэ гэж байгаа бол энэ визанд мэдүүлж болно. Голдуу нэг жилээр олгогддог, гэхдээ тодорхой нөхцлүүдийн дор 3 жилээр сунгаж болдог тохиолдол бий.
• Мэргэшигч оюутан – Н-3 виз
Та эх орондоо суралцан эзэмших боломжгүй сургалт АНУ-д байдаг бол дээд тал нь 2 жилээр олгодог энэ визэнд мэдүүлж болно.
• Сувилагч – Н-С виз
• Компанийн дотоод дахь шилжилт
Хэрэв та АНУ-д байдаг компанийн эцэг, охин, салбар компанид нэг болон түүнээс дээш жил ажилласан бөгөөд танай компани таныг америк дахь салбар луугаа шилжүүлэхийг хүсч байгаа бол 5-7 жилээр олгодог энэ виз тохирно.
• Гадаадын Хэвлэл Мэдээллийн төлөөлөгч – I виз
Гадаадын (эсвэл дотоодын хэрнээ гадаад эзэнтэй) сонин, телевиз, радио зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан буюу гэрээт чөлөөт уран бүтээлч бол та энэ визэнд мэдүүлж болно. Нэг жилийн хугацаатай өгдөг ч хэдэн ч удаа авч болдог.

• Шашны байгууллагын ажилтан – R виз
Хэрэв та 2 ба түүнээс дээш жил шашны байгууллагын ажилтан байсан бол АНУ дахь салбараасаа таныг ивээн тэтгэж, ажиллуулах зөвшөрөл хүсч болно. Энэ төрлийн визийг 5 хүртэлх жилээр олгодог.
• Тамирчин, Жүжигчин, Шоу бизнесийнхэн – Р виз
АНУ дах ивээн тэтгэгч багт орох гэж байгаа тамирчин, эсвэл шоу бизнесийн жүжигчин, урлаг соёлын хувьд үнэхээр өвөрмөц тоглолт хийхээр солилцооны хөтөлбөрийн дагуу ирж байгаа жүжигчид энэ визанд мэдүүлдэг.
• Засгийн Газрын төлөөлөгч: A, G болон НАТО виз
Хэрэв та дипломат, гадаадын албаны хүн, гадаадын Засгийн газрын ажилтан бөгөөд та болон таны мэргэжил АНУ-д хэрэг болсон тохиолдолд эдгээр визны аль нэгээр АНУ-д амьдарч болно.
• Ажилтай холбоотой Ногоон карт
Тодорхой мэргэжлийн хүмүүс, гоц авьяастай хүмүүс, профессорууд, эрдэмтэд болон нарийн мэргэшилтэй ажилчид түр хугацааны ажлын виз гэлгүй шууд Ногоон картанд мэдүүлж болдог. 
Ажлын ногоон картны шалгуурууд бусад түр хугацааны визнээс илүү хатуу байдаг ба ер нь та ажлын визэнд тохирохгүй, тэнцэхгүй байж магад гэж бодож байвал энэ ангилалд бүр ч мэдүүлэх хэрэггүй. Тухайн ажил мэргэжил АНУ-д буюу тухайн компанид хэр хэрэгцээтэйгээс хамаарч виз хүлээх хугацаа болон материалыг сонгох байдал хамаардаг.
II. Хувиараа ажил эрхэлдэг
Хэрэв та бие даасан буюу гэрээгээр ажилладаг мэргэжлийн хүн бол үнэхээр онцгой гойд биш л бол визний тал дээр хязгаарлагдмал боломжтой гэсэн үг. Гэхдээ дараах төрлүүд тохирч болох юм:
Бие даасан мэргэжилтэн
• Худалдаа эрхлэгч болон Хөрөнгө оруулагч – Е виз
Хэрэв та олон улсын худалдаа эрхлэх (жишээ нь: дэлгүүр нээж өөрийн орноос импортолж оруулж ирсэн бүтээгдэхүүн зарах) гэж байгаа боль эсвэл ямар нэг бизнест их хэмжээний хөрөнгө оруулж байгаа бол Е визэнд мэдүүл. Ингэхийн тулд баталгаа, нэлээдгүй хэмжээний мөнгөн хөрөнгөтэй байх, үүнийгээ батлах шаардлагатай болдог. 5 жилээр олгогддог ч сунгаж байх боломжтой байдаг.
• Гоц авьяастай хүн – О виз
Визтэй холбоотой журмууд өөрчлөгддөг – тэдгээрийг сайн судалж мэдэх хэрэгтэй.
Хэрэв та АНУ-д сурах, сургалтанд хамрагдах, соёлын солилцоонд хамрагдах гэж байгаа бол дараах визнүүдийн нэг нь тохирно:
• Сургуулийн оюутан, тэдний гэр бүлийнхэн: F виз
• Мэргэжлийн чиглэлийн оюутан тэдний гэр бүлийнхэн: М виз
• Мэргэшигч оюутан – Н-3 виз
• Солилцооны хөтөлбөрөөр ирж байгаа хүн – J виз
• Олон улсын соёлын солилцооны хөтөлбөрөөр ирэгсэд: Q виз
Хэрэв та АНУ-ын Ногоон карттай хүний эхнэр/нөхөр/хүүхэд бол даарх визний ангиллуудын нэгд хамрагдаж болно:
• Гэр бүлийнхэнд зориулсан виз: 
o Америкийн иргэний сүй тавьсан хүн, гэр бүлийн хүн, хүүхдүүд – К виз
o Тодорхой шалгуурт тэнцэх бусад тохиолдлын гэр бүлийнхэн / хүүхдүүд
Ногоон карттай хүмүүс – V виз
Гэр бүлийн ногоон карт
Хэрэв та өөрийн эх орондоо хяхагдаж хавчигдан, хүний эрх тань зөрчигдөж байгаа бол (гэхдээ ганц ядуугаасаа болж биш байх ёстой) дараах визнүүд тохирч магадгүй:
• Хүмүүнлэгийн зорилготой визнүүд:
o Хүн хил дамжуулан наймаалах хэргийн золиос болсон – T виз
o Амнести байгууллага (Хүний эрхийг хамгаалдаг ОУ-ын байгууллага)
o Орогнол хүсэх
o Дүрвэх
Ингээд та ямар визанд мэдүүлэхээ сонгосон бол тэр ангиллаа сайтар судлах хэрэгтэй. Зарим виз таныг АНУ-д амьдрахыг зөвшөөрдөг ч ажил хийхийг хориглодог. Мөн зөвхөн нэг жилийн хугацаатай олгогддог виз байдаг.
    Зарим виз таныг тэнд үлдэхгүй гэсэн нот баталгаа шаарддаг. Эдгээр шаардлагыг хангах нь маш чухал, учир нь та оюутны виз аваад АНУ-д ирээд байнга оршин суух өөр төрлийн виз авна гэж бодож байгаа бол АНУ-ын Засгийн газар таны санааг ойлгоод оюутны виз ч өгөхгүй. Энэ бол олонтаа тохиолддог зүйлийн нэг л жишээ.
Дээр хэлсэнчлэн визнийхээ ангиллын талаар сайтар мэдэж байх нь чухлаас гадна ер нь цагаачлалтай холбоотой гарсан өөрчлөлтүүдийг олж мэдэж байхгүй бол гэнэтийн бодоогүй байсан бэрхшээл гарч ирж ч болох юм.
АНУ-д ирэхийг амархан гэж хэн ч хэлээгүй байх. Гэвч үнэн зөв шалтгаантай бөгөөд маш сайн тэвчээртэй байж байж АНУ-д хууль ёсоор айх санаа зовох зүйлгүй ирж, амьдарч болдог билээ. 

http://www.egov.mn/Web.aspx?Page=Strategy%20to%20immegrate

No comments:

Post a Comment