Friday, September 12, 2014

Гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулах

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад бүрдүүлэх бичиг баримт

-Өргөдөл /өргөдлийг ГХОГХА–т хандаж бичнэ/

-Хувь хүн бол паспортын хуулбар /анкетын хамт/

-Хуулийн этгээд бол гэрчилгээний хуулбар /товч танилцуулгын хамт/

-Оноосон нэрийн баталгаажуулалт /ҮТЕГ- ын харъяа Улсын бүртгэлийн албанаас нэрийн баталгаажуулалтын хуудас авсан байна./

-Банкны тодорхойлолт /Хөрөнгө оруулагчийн төлбөрийн чадварыг нотолсон тодорхойлолт/

-Гэрээ, дүрэм
Монгол хэл болон гадаадын хөрөнгө оруулагчийн сонгосон хэл дээр тус бүр 4-с доошгүй хувь үйлдэж нотариатаар баталгаажсан байна. ГХОААН-ийн дүрмийн сангийн хэмжээ 10,000 ам доллараас доошгүй байна.
Гэрээ дүрмийн үлгэрчилсэн загвартай гарын авлагыг ГХОГХА-аас худалдан авч болно.
Жич: нэг үүсгэн байгууллагчтай тохиолдолд зөвхөн дүрэм үйлдэнэ. Хоёр ба түүнээс дээш тооны үүсгэн байгуулагчтай бол хоорондоо гэрээ байгуулах шаардлагатай.

-Компанийн хаяг
Үйл ажиллагаагаа явуулах албан ёсны хаяг. Хэрэв өөрийн эзэмшлийн байргүй бол түрээсийн байр эзэмших гэрээтэй байна.

-Техник эдийн засгийн тооцоо
/ГХО компанийн эрхлэхээр төлөвлөж байгаа үйл ажиллагааны чиглэл тус бүрээр техник–эдийн засгийн тооцоо буюу бизнес төлөвлөөгөө хийнэ./

http://www.egov.mn/Web.aspx?Page=Foreign%20investment

АНУ-д Цагаачлах Стратегүүд

Америкт яаж ажиллаж амьдарч, сурах вэ? Боломжит арга замуудыг хамтдаа тоолцгооё. “Би Америкт амьдармаар байна. Юу хийх вэ яах вэ?” гэж хүмүүс их асуудаг. Америкийн визний их олон төрөл байдаг. Тэдний аль нь ч амархан биш ч өөрт тохирох төрлөө олж чадвал харьцангуй хялбар болж болно.
Виз: Чиний америкт ирэх шалтгаан чинь юү вэ?
Хүмүүс зүгээр л хүссэн учраас өөр орон луу амьдрахаар явдаггүй. Чи нэг бол гэр бүл, үр хүүхэдтэйгээ уулзах, эсвэл сурах гэж, ажиллах гэж, компани байгуулах гэж, хөрөнгө оруулах ч юм уу, ямар ч байсан “Би хүссэн учраас” гэдгээс арай өөр илүү бодитой шалтгаантай байх ёстой.
Цагаачлах гэж байгаа шалтгаанаасаа хамаарч чи нэг бол түр хугацааны визтэй, эсвэл байнгын визтэй, цаашлан ногоон карт, болж өгвөл иргэншил авах зорилготой ирнэ. Бид доор боломжит бүх төрлийн виз, хүмүүнлэгийн болон өршөөлийн төрлүүдийг жагсааж тайлбарлалаа.
Харин чи энэ бүгдийн нэгэнд ч тохирохгүй бол чамд хууль бусаар цагаачлах ганц сонголт (маш муу сонголт гэх байна) юмуу сугалаагаар ногоон карт хожих зам л үлдэх болно.
Чи тэнцэх болов уу?
Өөрийн шалтгаанаа болон түр эсвэл байнгын визэнд мэдүүлэх эсэхээ сонгосны дараа:
Чиний сонгосон шалтгаан тэнцэх эсэхийг мэдэх хэрэгтэй. 
Америкын засгийн газар чиний шалтгааныг сайн гэж үзэх болов уу? Чи виз мэдүүлэх шалгууруудыг биелүүлэх үү?
Хэрэв шалгууруудыг биелүүлж байгаа бол үүнийгээ батлах ёстой.
Баталгаа
Чи зүгээр л “надад өөрийгөө тэжээх хангалттай мөнгө байгаа”, “Надад ажил санал болгосон”, “Би сурах гэж байгаа” эсвэл “би хөрөнгө оруулах гэж байгаа” гээд хэлчиж болохгүй. Бараг бүх тохиолдолд чи шалтгаануудаа маш сайн баримтаар баталгаажуулсан байх ёстой. 9 сарын 11-ний хэрэг явдлаас хойш гадаадын иргэдийг шалгах байдал маш чанагрсан бөгөөд цаашид ч улам нэмэгдэх болно.
Нэмэлт тайлбар: энэ нь мөн Цагаачлал болон Иргэншилийн албыг Нэгдсэн Улсын Цагаачлал болон Иргэншилийн алба болгон өөрчилж, АНУ дах гадаадын иргэдийг бүртгэх зохион байгуулах, аюулгүй байдлын үүднээс даган шалгах үүрэгтэй Улсын Аюулгүй байдлын Яаманд харъяалуулах болсон шалтгаан юм.
Тайлбар 1: 6 сар болон түүнээс богино хугацаагаар зорчих гэж байгаа бол энэ нийтлэл танд хамаарахгүй л болов уу. Аялал жуулчлалын болон бизнес визны төрлийг сонирх.
Харин та жуулчны визээр ирчихсэн бөгөөд АНУ-д үлдэхийг хүсч байгаа бол яг зөв газраа байна.
Тайлбар 2: Та аль хэдийн ногоон карттай бөгөөд иргэншил хүсэхээр мэдүүлэх гэж байгаа бол иргэншилийн талаар судлах хэрэгтэй. Иргэншилд мэдүүлэхийн өмнө ногоон картаа аваад 3-5 жил болсон байх ёстой байдаг тул ногоон картгүй хүмүүс энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншина уу. 
Цагаачлах боломжтой шалтгаанууд
Дор та бүхэнд АНУ-д цагаачлан ирэх боломжтой шалтгаануудыг холбогдох ангиллын виз болон статусын хамт тайлбарлаж жагсаалаа.
I. Ажил мэргэжил
Хэрэв та АНУ-д үйл ажиллагаа явуулдаг америкийн юмуу гадаадын ямар нэг байгууллагад албан ёсоор ажилладаг бол дараах ангиллуудын аль нэг нь танд тохирно. Эдгээр визнүүд нь тантай цуг ирэх гэр бүлийн хүн, хүүхдүүдэд чинь бас хамаарах ба харин хамаатан, хүүхэд асрагч, хувийн туслах (орчуулагч, физик эмчилгээний эмч г.м.) зэрэг хүмүүст хамаардаггүй. Тэдгээр хүмүүс хувиараа өөрсдийн шалтгаанаараа виз хүсээд авсан тохиолдолд хамт ирэх боломжтой.
• Түр хугацааны мэргэжилтэн H-1B виз
Энэ ангилал нь Ажил олгогч таныг спонсорлох ба та болон ажил олгогч хоёулаа тодорхой шалгууруудыг биелүүлсэн байх ёстой. Та тухайн ажлын чиглэлээр мэргэжил эзэмшсэн буюу тэнцэхүйц хэмжээний туршлагатай байх хэрэгтэй. Энэ виз голдуу 3 жилээр олгогддог ба дахин 3 жилээр сунгах боломжтой байдаг.
• Түр хугацааны Хөдөө Аж Ахуйн ажилчин Н-2А виз
Хэрэв та хуулийн дагуу ферм дээр ажиллах ажил олж чадвал тухайн фермийн эзэн буюу ажил олгогч таны өмнөөс энэ визанд мэдүүлнэ. Энэ виз голдуу улирлын чанартай байдаг.
• Түр хугацааны мэргэшсэн ба мэргэшээгүй ажилчин Н-2В виз
Төрөл бүрийн ажил хамаарна, гэхдээ хөдөө аж ахуйн болон өндөр зэрэглэлийн технологийн ба нарийн мэргэжлийн зэрэг шаардсан ажлууд орохгүй. Та ажиллах урилгатай бөгөөд ажил олгогч чинь ивээн тэтгэнэ гэж байгаа бол энэ визанд мэдүүлж болно. Голдуу нэг жилээр олгогддог, гэхдээ тодорхой нөхцлүүдийн дор 3 жилээр сунгаж болдог тохиолдол бий.
• Мэргэшигч оюутан – Н-3 виз
Та эх орондоо суралцан эзэмших боломжгүй сургалт АНУ-д байдаг бол дээд тал нь 2 жилээр олгодог энэ визэнд мэдүүлж болно.
• Сувилагч – Н-С виз
• Компанийн дотоод дахь шилжилт
Хэрэв та АНУ-д байдаг компанийн эцэг, охин, салбар компанид нэг болон түүнээс дээш жил ажилласан бөгөөд танай компани таныг америк дахь салбар луугаа шилжүүлэхийг хүсч байгаа бол 5-7 жилээр олгодог энэ виз тохирно.
• Гадаадын Хэвлэл Мэдээллийн төлөөлөгч – I виз
Гадаадын (эсвэл дотоодын хэрнээ гадаад эзэнтэй) сонин, телевиз, радио зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан буюу гэрээт чөлөөт уран бүтээлч бол та энэ визэнд мэдүүлж болно. Нэг жилийн хугацаатай өгдөг ч хэдэн ч удаа авч болдог.

• Шашны байгууллагын ажилтан – R виз
Хэрэв та 2 ба түүнээс дээш жил шашны байгууллагын ажилтан байсан бол АНУ дахь салбараасаа таныг ивээн тэтгэж, ажиллуулах зөвшөрөл хүсч болно. Энэ төрлийн визийг 5 хүртэлх жилээр олгодог.
• Тамирчин, Жүжигчин, Шоу бизнесийнхэн – Р виз
АНУ дах ивээн тэтгэгч багт орох гэж байгаа тамирчин, эсвэл шоу бизнесийн жүжигчин, урлаг соёлын хувьд үнэхээр өвөрмөц тоглолт хийхээр солилцооны хөтөлбөрийн дагуу ирж байгаа жүжигчид энэ визанд мэдүүлдэг.
• Засгийн Газрын төлөөлөгч: A, G болон НАТО виз
Хэрэв та дипломат, гадаадын албаны хүн, гадаадын Засгийн газрын ажилтан бөгөөд та болон таны мэргэжил АНУ-д хэрэг болсон тохиолдолд эдгээр визны аль нэгээр АНУ-д амьдарч болно.
• Ажилтай холбоотой Ногоон карт
Тодорхой мэргэжлийн хүмүүс, гоц авьяастай хүмүүс, профессорууд, эрдэмтэд болон нарийн мэргэшилтэй ажилчид түр хугацааны ажлын виз гэлгүй шууд Ногоон картанд мэдүүлж болдог. 
Ажлын ногоон картны шалгуурууд бусад түр хугацааны визнээс илүү хатуу байдаг ба ер нь та ажлын визэнд тохирохгүй, тэнцэхгүй байж магад гэж бодож байвал энэ ангилалд бүр ч мэдүүлэх хэрэггүй. Тухайн ажил мэргэжил АНУ-д буюу тухайн компанид хэр хэрэгцээтэйгээс хамаарч виз хүлээх хугацаа болон материалыг сонгох байдал хамаардаг.
II. Хувиараа ажил эрхэлдэг
Хэрэв та бие даасан буюу гэрээгээр ажилладаг мэргэжлийн хүн бол үнэхээр онцгой гойд биш л бол визний тал дээр хязгаарлагдмал боломжтой гэсэн үг. Гэхдээ дараах төрлүүд тохирч болох юм:
Бие даасан мэргэжилтэн
• Худалдаа эрхлэгч болон Хөрөнгө оруулагч – Е виз
Хэрэв та олон улсын худалдаа эрхлэх (жишээ нь: дэлгүүр нээж өөрийн орноос импортолж оруулж ирсэн бүтээгдэхүүн зарах) гэж байгаа боль эсвэл ямар нэг бизнест их хэмжээний хөрөнгө оруулж байгаа бол Е визэнд мэдүүл. Ингэхийн тулд баталгаа, нэлээдгүй хэмжээний мөнгөн хөрөнгөтэй байх, үүнийгээ батлах шаардлагатай болдог. 5 жилээр олгогддог ч сунгаж байх боломжтой байдаг.
• Гоц авьяастай хүн – О виз
Визтэй холбоотой журмууд өөрчлөгддөг – тэдгээрийг сайн судалж мэдэх хэрэгтэй.
Хэрэв та АНУ-д сурах, сургалтанд хамрагдах, соёлын солилцоонд хамрагдах гэж байгаа бол дараах визнүүдийн нэг нь тохирно:
• Сургуулийн оюутан, тэдний гэр бүлийнхэн: F виз
• Мэргэжлийн чиглэлийн оюутан тэдний гэр бүлийнхэн: М виз
• Мэргэшигч оюутан – Н-3 виз
• Солилцооны хөтөлбөрөөр ирж байгаа хүн – J виз
• Олон улсын соёлын солилцооны хөтөлбөрөөр ирэгсэд: Q виз
Хэрэв та АНУ-ын Ногоон карттай хүний эхнэр/нөхөр/хүүхэд бол даарх визний ангиллуудын нэгд хамрагдаж болно:
• Гэр бүлийнхэнд зориулсан виз: 
o Америкийн иргэний сүй тавьсан хүн, гэр бүлийн хүн, хүүхдүүд – К виз
o Тодорхой шалгуурт тэнцэх бусад тохиолдлын гэр бүлийнхэн / хүүхдүүд
Ногоон карттай хүмүүс – V виз
Гэр бүлийн ногоон карт
Хэрэв та өөрийн эх орондоо хяхагдаж хавчигдан, хүний эрх тань зөрчигдөж байгаа бол (гэхдээ ганц ядуугаасаа болж биш байх ёстой) дараах визнүүд тохирч магадгүй:
• Хүмүүнлэгийн зорилготой визнүүд:
o Хүн хил дамжуулан наймаалах хэргийн золиос болсон – T виз
o Амнести байгууллага (Хүний эрхийг хамгаалдаг ОУ-ын байгууллага)
o Орогнол хүсэх
o Дүрвэх
Ингээд та ямар визанд мэдүүлэхээ сонгосон бол тэр ангиллаа сайтар судлах хэрэгтэй. Зарим виз таныг АНУ-д амьдрахыг зөвшөөрдөг ч ажил хийхийг хориглодог. Мөн зөвхөн нэг жилийн хугацаатай олгогддог виз байдаг.
    Зарим виз таныг тэнд үлдэхгүй гэсэн нот баталгаа шаарддаг. Эдгээр шаардлагыг хангах нь маш чухал, учир нь та оюутны виз аваад АНУ-д ирээд байнга оршин суух өөр төрлийн виз авна гэж бодож байгаа бол АНУ-ын Засгийн газар таны санааг ойлгоод оюутны виз ч өгөхгүй. Энэ бол олонтаа тохиолддог зүйлийн нэг л жишээ.
Дээр хэлсэнчлэн визнийхээ ангиллын талаар сайтар мэдэж байх нь чухлаас гадна ер нь цагаачлалтай холбоотой гарсан өөрчлөлтүүдийг олж мэдэж байхгүй бол гэнэтийн бодоогүй байсан бэрхшээл гарч ирж ч болох юм.
АНУ-д ирэхийг амархан гэж хэн ч хэлээгүй байх. Гэвч үнэн зөв шалтгаантай бөгөөд маш сайн тэвчээртэй байж байж АНУ-д хууль ёсоор айх санаа зовох зүйлгүй ирж, амьдарч болдог билээ. 

http://www.egov.mn/Web.aspx?Page=Strategy%20to%20immegrate

АНУ-ын визны ярилцлагын цаг

АНУ-ын визны ярилцлагын цаг
АНУ-ын Элчин сайдын яам цагаачлалын бус визний ярилцлагын цаг авахад интернэтээр товлох систем ашиглах боллоо. 
Энэ системийг бусад олон улс орон дахь АНУ-ын элчин сайдын яамд, консулын газрууд ашиглаж байгаа юм. Ярилцлагын цаг товлох асуудлыг виз хvсэгчдэд илvv хялбар дєхєм болгох vvднээс тус Элчин сайдын яам ийм єєрчлєлт хийж байна.
Ярилцлагын цагийг дараахь вэб хуудсуудаар захиалах аж. Vvнд:
http://ulaanbaatar.state.govhttp://ulaanbaatar.usembassy.gov/how to schedule an lnterview.html
http://mongollan.mongolla.usembassy.gov/how to schedule an interview.html
Ярилцлагын цагийг интернэтээр хэрхэн товлох тухай зааварчилгаа, мэдээллийг дээрх хаягуудаар англи болон монгол хэлээр авах боломжтой. Та ярилцлагын цагаа товлохын тулд дараах гурван алхамыг гvйцэтгэх хэрэгтэй гэнэ.
Нэгдvгээрт: Машинаар уншигдах визний хураамж болох 100 ам.долларын тэнцэх тєгрєгийг Худалдаа хєгжлийн банкинд тушаана. Уг хураамжийг тєлєхдєє паспортаа авч очих ёстой. Хураамж тєлсєн баримт нь тєлбєр тєлсєн єдрєєс хойш нэг жилийн хугацаанд хvчинтэй бєгєєд эргэж авах боломжгvй.
Хоёрдугаарт: Визний єргєдєл болох DS-156 электрон маягтыг интернэтээр бєглєн хэвлэж авиа. Энэхvv маягтьн Элчин сайдын яамны вэб хуудаснаас шууд авах боломжтой. http:// ulaanbaatar.state.gov; http: // evisaforms . state . gov.
Гуравдугаарт: Виз хvсэгчид http://ulaanbaatar.usembassy.gov/how to schedule an interview.html
http://mongolian.mongolia.usembassy.gov/howto schedule an interview.html хаягуудаар зорж ярилцлагын цаг товлох гэсэн товчийг сонгож визний ярилцлагад орох цагаа товлоно. Уг систем нь цаг товлох vйлдлийг тань алхам алхмаар гvйцэтгvvлэх бєгєєд та єгєгдсєн маягтыг бvрэн зєв бєглєх ёстой.
Хэрэв буруу болон дутуу бєглєвєл цаг товлох оролдлого тань амжилтгvй болно гэж Монгол дахь АНУ-ын ЭСЯ-наас мэдээллээ.

http://www.egov.mn/Web.aspx?Page=USA%20visa%20interview

Иргэд визгүй зорчих орнууд



Иргэд визгүй зорчих орнууд
1.
Азербайжан
90 хүртэл хоногоор визгүй зорчино

2.
Белорусь
90 хүртэл хоногоор визгүй зорчино

3.
Гонконг
14 хүртэл хоногоор визгүй зорчино
1998.06.18
4.
Гүрж
90 хүртэл хоногоор визгүй зорчино

5.
Израйль
30 хүртэл хоногоор визгүй зорчино
1996.03.12
6.
Казахстан
90 хүртэл хоногоор визгүй зорчино
1994.12.02
7.
Киргиз
90 хүртэл хоногоор визгүй зорчино
1999.12.04
8.
Куба
30 хүртэл хоногоор визгүй зорчино
2001.10.08
9.
Лаос
30 хүртэл хоногоор визгүй зорчино
1978.06.08[1]
10.
Макао
90 хүртэл хоногоор визгүй зорчино
2004.07.03
11.
Малайз
30 хүртэл хоногоор визгүй зорчино
1994.06.06
12.
Молдов
90 хүртэл хоногоор визгүй зорчино

13.
Сингапур
14 хүртэл хоногоор визгүй зорчино
1990.03.09
14.
БНАСАУ
Д, А, албаны зориулалттай Е паспорттай иргэд 90 хүртэл хоногоор визгүй, хувийн зориулалттай Е паспорттай иргэд визтэй зорчино
1986.11.14
15.
Тажикистан
90 хүртэл хоногоор визгүй зорчино

16.
Туркменистан
90 хүртэл хоногоор визгүй зорчино

17.
Украин
90 хүртэл хоногоор визгүй зорчино

18.
Филиппин
21 хүртэл хоногоор визгүй зорчино
1994.05.13
19.
Хятад
Д, А, албаны зориулалттай Е паспорттай иргэд 30 хүртэл хоногоор визгүй, хувийн зориулалттай Е паспорттай иргэд визтэй зорчино[2]
1989.03.30
Дипломат, албан паспорттай иргэд визгүй зорчих орнууд
1.
Болгар
30 хүртэл хоногоор визгүй зорчино

2.
Бразиль
90 хүртэл хоногоор визгүй зорчино
2007.05.03
3.
Вьетнам
90 хүртэл хоногоор визгүй зорчино
2000.01.07
4.
Индонез
14 хүртэл хоногоор визгүй зорчино
2002.10.07
5.
Мексик
90 хүртэл хоногоор визгүй зорчино
2001.11.09
6.
Орос
90 хүртэл хоногоор визгүй зорчино
1995.04.05
7.
Румын
30 хүртэл хоногоор визгүй зорчино

8.
Словак
90 хүртэл хоногоор визгүй зорчино
1992.06.26
9.
БНСУ
30 хүртэл хоногоор визгүй зорчино
1991.10.23
10.
Тайланд
30 хүртэл хоногоор визгүй зорчино
1994.05.13
11.
Турк
30 хүртэл хоногоор визгүй зорчино
1992.05.29
12.
Унгар
30 хүртэл хоногоор визгүй зорчино
1992.09.24
13.
Чех
90 хүртэл хоногоор визгүй зорчино
1992.06.26
14.
Чили
90 хүртэл хоногоор визгүй зорчино
2003.09.25
15.
Энэтхэг
90 хүртэл хоногоор визгүй зорчино
2005.12.23
Бусад хөнгөлөлт
1.
АНУ
Манай иргэдэд 2-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгоно, АНУ-ын иргэд 90 хүртэл хоногоор визгүй зорчино
2001.07.06
Бусад оронд визтэй зорчино