Saturday, August 30, 2014

Astrology


Бар
Бар жилтний ерөнхий төлөв, таван махбодийн заяа төөрөг
Түүнийг гүйцэхээр азтай хүн хаа ч байхгүй ч тэд төрөлхийн огцом, цочмог, зөрүүд, шаргуу, заргач зантай. Тун ялихгүй зүйлд өөдгүй зангаа харуулж мэдэх хүмүүс. Зөвхөн өнөөдрөө гэсэн бодолтой, хүнд итгэдэггүй, хүний итгэлийг даах чадваргүй учир түүнийг аливаа үйлсэд ардаа нууж, дарж явахгүй бол бусдыгаа хүнд байдалд оруулж, хохироож болзошгүй. Өөрөөсөө дээгүүр хүмүүсийн өөдөөс үргэлж тэмцэж байдаг. Эрсдэлтэй зүйлд хүчээ үзэх дуртай тэдний зан ямар ч муу үйлдэлд хүргэж мэднэ. Заргач, тэмцэгч байдлаараа аливаа дайныг эхлүүлэгч, бүр гэмт хэрэгтэн ч болж магадгүй. Өөрийгөө эрсдэлтэй бүхий л зүйлд сорих дуртай. Бар жилтэй хүмүүс дэг журам муутайн дээр цочмог ууртай байдаг. Бусдад захирагдах дургүй, өөрөө л захирч байхыг хүсдэг. Хэрэв аливааг хийхээсээ өмнө бодож, бусдын зөвлөгөөг сонсож сурвал томоохон амжилтад хүрнэ. Зайлшгүй шийдвэрлэх ёстой чухал зүйлийг бүр оройтож хэрэггүй болтол нь хойш тавьдаг.

Хайр дурлалын тал дээр бар жилтнүүд маш гүн гүнзгий дурлаж, тэдний дурлал адал явдлаар дүүрэн байдаг ч эмэгтэйчүүд нь азгүйтэх нь их. Амьдралынхаа ханиа сонгоход морь, луу жилтэн танд үнэнч байж, эрч хүчийг бэлэглэх бол нохой жилтэй хүн таны дэргэд байж, та хоёр хамтдаа ихийг хийх болно. Харин могой, бич жилтнүүдээс зайлсхийхгүй бол та байнгын аюул дунд байх болно. Мөн үхэр жилтэнтэй бас ямар ч холбоотой байх хэрэггүй, тэр таныг дандаа дийлж байх болно. Үхэр, бар хэрхэвч нэг гэрт байж болохгүй. Туулай жилтэнтэй мөн тохирохгүй, тэр таны уур хилэнг барна.
Эцэст нь хэлэхэд бар жилтнүүд хэн хүнээс илүү сайхан амьдарч нэг бол нохойноос дор явж ч мэдэх тийм л хүмүүс. Энэ нь мэдээж өөрсдөөс нь бүрэн шалтгаална. Гэрт нэг бар байх нь хулгай, гал түймэр, худал хуурмагаас хамгаалдаг ч нэгээс илүү бар байвал муу. Үргэлж урагш тэмүүлж, тогтоогдсон эрх мэдэл, хууль дүрмийг хүлээн зөвшөөрөх дургүй, хуучинсаг үзлийг тэвчдэггүй хүмүүсийн тод жишээ бол барнууд. Харин тэдний хувьд мөнгө юу ч биш.

No comments:

Post a Comment