Saturday, August 30, 2014
Astrology
Гахай
Гахай жилтний ерөнхий төлөв, таван махбодийн заяа төөрөг
Та бүхий л амьдралынхаа туршид санхүүгийн хувьд хэнээс ч дутахааргүй тусламжийг найз нөхөд төдийгүй ойр дотныхоо хүмүүсээс авч байх болно. Тиймээс материаллаг хэрэгцээндээ санаа зовох шаардлагагүй. Гэхдээ та бусдаас мөнгө зээлэхдээ болгоомжтой бай. Учир нь тэдний багагүй хэсэг нь таныг зөвхөн ашиглах зорилготойгоор туслалцаа үзүүлж байж мэдэх юм.
Гахай жилтнүүд цөөхөн найз нөхөдтэй ч тэдэндээ насан туршдаа үнэнч байж, хамаг байдгаа золиослоход бэлэн байдаг.
Ерөнхийдөө үнэнч хүмүүс. Төлөв даруу бүрэг ичимхий зангаасаа болж дээд удирдлага, дарга нартаа болсон үйл явдлыг хэлж чаддаггүй. Өөрийн санаа бодлыг хэлсэн тохиолдолд үнэлэгдэхгүй гэдгээс ихэнх нь эмээдэг. Гахай жилтнүүд өөрт таалагддаг, сайн ханддаг хүмүүстээ их анхаарал халамжтай байдаг. Эмэгтэйчүүд нь их сэтгэлийн хөөрөлтэй. Тэд маш сайн гэрийн эзэггэй.
Гахай жилтнүүдийн сайн тал нь ямар ч ажилд үнэнч, сайн ажилтнууд болохоо харуулдаг. Өөрийн өндөр мэдрэмжийн ачаар уран зохиол, яруу найраг зэрэг оюун ухааны ажил, уран бүтээлийн ажилд амжилт гаргах нь бий. Түүний нэг муу тал нь бохир заваан байдал.
Хайр дурлалын хувьд түүнийг хайрлах хүмүүс маш олон. Туулай жилтэнтэй амьдрахад ямар ч хэрүүл тэмцэлгүй амар амгалан байх болно. Мөн хонь жилтэн таньд ээлтэй гэдгийг санахад илүүдэхгүй. Могой жилтнээс аль болох зайлсхийх хэрэгтэй, Учир нь та түүнээр хайрлуулах биш, харин ч түүний боол болох болно. Түр зуурын харьцааг ч бүү тогтоо. Ер нь гахай жилтнүүд хайр дурлалын тал дээр томхон сул талтай. Хайр дурлалын асуудалд азгүйтвэл үг дуугүй л хүлээн эөвшөөрч, бусдын сул талыг тэвчихээр хүмүүс. Харин эмэгтэй гахай жилтнүүд маш сайн найз охин төдийгүй сайн эхнэр, сайн эх байж чаддаг.
Astrology
Нохой
Нохой жилтний ерөнхий төлөв, таван махбодийн заяа төөрөг
Нохой жилтэй хүмүүс хэзээд сэтгэл санааны зовиуртай бусдын төлөө байнга санаа тавьж явдаг. Энэ жилд төрсөн хүмүүс үргэлж маш сэргэг байдаг. Тэд нэлээн бодолтой хаалттай хүмүүс тиймдээ ч хааяа зөвхөн шаардлагатай гэж үзсэн тохиолдолд дотоод санаагаа нээдэг. Нохой жилтнүүдийн нэг дутагдал өөрт нь зөвлөх бусдаас нэлээд зөрүүдэлдэг. Тэд ичиж зовохыг бараг мэддэггүй, хурц, хатуу шулуухан үгтэй. Бодит байдал дээрээ тэд хамгийн гутранги, амьдралаас юуг ч хүлээдэггүй хүмүүс.
Алдартай шударга үнэнийг номлогчид дандаа нохой жилтнүүд байдаг. Ямар нэг зохисгуй үйдлийг тэр анзаарсан бол засч залруулахаас нааш санаа амардаггүй. Өөрт нь хамаагүй байсан ч эргэн тойронд нь болж байгаа дайн дажин, өлсгөлөн, зовлон зүдгуүрийг хэрхэвч зүгээр хараад сууж чаддаггүй. Өөрөө үйл явдлын талбар дээр байхгүй ч гэсэн сэтгэл санаа нь байнга тэнд байж, санаагаа зовооно гээч. Мөнгө түүний хувьд юу ч биш, гаргахдаа гаргаж , бусдад зээлдүүлж, өглөгч зан ихтэй учраас тэдэнд мөнгө тогтдоггүй гэж хэлж болох ч мөнгө гаргасны хэрээр орж ирдэг биз дээ. Тэд ядуу тарчиг, баян тансаг амьдралын алинаар нь ч явж байсан төрөлхийн их ухаалаг хүмүүс учраас хэзээ ч гутрахгүй. Шударга бус явдлын эсрэг нохой жилтнүүд маш зоригтойгоор тэмцдэг. Тэд хэнд ч итгэдэггүй бөгөөд үргэлж хэн нэгнийг ямар нэг зүйлд хардаж, сэрдэж, сэжиглэж байдаг. Гэхдээ энэ нь бусдын төлөө байнга санаа зовдог сэтгэлийнх нь илэрхийлэл юм.
Хайр дурлалын амьдралд тэр маш ухаалаг, жинхэнэ утгаараа үнэнч, шударга байдаг. Тэр хэзээ ч хайртай хүнээ хуурахгүй ч өөрийн байнгын ямар нэг зүйлд санаа зовнисон, өчүүхэн зүйлд ч сэтгэл дундуур байдгаасаа болоод дурлалд азгүйтэх нь их. Морь, үхэр жилтнүүдтэй та аз жаргалтай сайхан амьдарна. Бар жилтэнтэй бол ихэд санаа нийлж, шударга ёсны төлөө хамтдаа тэмцэгчид байна. Нам тайван амьдралыг хүсвэл туулай жилтэн танд тохирно. Луу жилтэн бол үргэлж танаас илүүрхэх гэж оролдоно. Харин хонь жилтэнтэй яасан ч тохирохгүй.
Astrology
Тахиа
Тахиа жилтний ерөнхий төлөв, таван махбодийн заяа төөрөг
|Тахиа жилтэй хүмүүс хулчгар биш харин ч эсрэгээрээ зоригтой, эрэлхэг байдаг. Зайлшгүй шаардлагатай, чухал зүйлдээ гайхмаар том зориг гаргадаг. Ингэснээр өөрт байгаа олон зүйлээрээ хохирч мэдэх хүмүүс. Тиймээс тэдний дундаас тун сайн, эрэлхэг дайчин хүмүүс төрдөг. Аливаа ажлыг хийхдээ бусдад итгэдэггүй, зөвхөн өөрийн хүчиндээ л найддаг хэцүүхэн хүмүүс. Тэд өөртөө бүрэн итгэлтэй төдийгүй юу хийхээ сайн мэдэж байна гэж үздэг. Тэдний нэг сайн тал нь бусдад дуртайяа зөвлөгөө өгдөг гайхалтай хүмүүс. Тахиа жилтнүүд их мөрөөдөж, бясалгаж, сэтгэл дотроо ямар нэг зүйлийг төсөөлөн бодох дуртай ч тэдэнд алсын хараа байдаггүй нь харамсалтай.
Тахиа гэдэг амьтан нь энэ жилтний тасралтгүй идэвхтэй ажиллахыг билгэддэг. Хэрэв тэд өөрийгөө ялан дийлж залхуугаа дарж чадахгүй бол хэзээ ч сайхан амьдарч чадахгүй. Ер нь тахиа жилтнүүд их идэвхитэй ажиллаж байж сайхан амьдрах хүмүүс. Танд зүгээр сууж байгаад мөнгө орж ирнэ гэдэгт итгэх хэрэггүй. Хэрэв таны эрхлэх ажил, хүрээ нь таатай бол та сайн хөдөлмөрлөснийхөө ачаар нэг л өдөр баяжина шүү. Харамсалтай нь та хэзээ ч эдийн засагч байж чадахгүй. Мөрөөдөлдөө хүрэх гэсэн хоосон эрмэлзлээсээ болоод хохирол амсдаг.
Түүний амьдралын хамгийн сайн хань нь үхэр жилтэн. Түүнтэй байхад амар тайван жинхэнэ аз жаргалаа олсон байх болно. Луу жилтэнтэй ч мөн сэтгэл хангалуун амьдарч чадах ба ялангуяа та эмэгтэй бол бүр ч гайхалтай сайхан байна. Харин туулай жилтнээс холхон байх хэрэгтэй. Тэд таны дэргэд хэзээ ч үнэнчээр байж чадахгүй.
Эрэгтэй тахиа жилтнүүд олон эмэгтэйчүүдийн дунд байж гялалзан, тэднээр хайрлуулах дуртай. Харин эмэгтэйчүүд нь харилцан бие биенээ хайрлаж ариун харилцааг эрхэмлэдэг. Эцэст нь гэж хэлэхэд тахиа жилтнүүдийн амьдрал муугаасаа сайн руу явж байдаг юм шүү.
Astrology
Бич
Бич жилтний ерөнхий төлөв, таван махбодийн заяа төөрөг
Бүх 12 жилтнээс хамгийн овилгогүй зантай нь бич жилтэн. Тэд маш нийтэч, хөгжилтэй, алиа хошин байдаг ч хамгийн зальтай хүмүүс байдаг. Харьцаа сайтай учраас бараг бүх төрлийн хүмүүст өөрийнхөө талаар таатай сэтгэгдэл төрүүлдэг. Эелдэг, алиа, найрсаг зангийнх нь цаана бусдын талаарх үнэн бодол нь үргэлж нуугдаж байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ маш олон хүнийг дотроо үл тоон шоовдорлож, өөрийгөө тэд бүгдээс илүү гэж үздэг. Тэд их ухаалаг хүмүүс ба сурч мэдэхийн төлөө тэмүүлэн маш ихийг уншиж, эргэн тойрны амьдралд юу болж байгааг байнга цаг тухайд нь мэдэж байдаг.
Ой ухаан сайтай, урьд өмнө харсан, уншсан, сонссон багахан зүйлийг ч санадаг. Тэр маш бүтээлч, хамгийн хэцүү асуудлыг ч гайхамшигтай хурднаар шийдвэрлэх чадвартай. Өөрийн найрсаг, арга зальтайгаараа ямар ч хүнд нөхцлөөс биеэ аваад гарчихаж чадна. Гэхдээ тэдний дийлэнх нь тийм. Тэд бусдад таалагдах урлагт гарамгай суралцсан байдаг ба үүнийхээ ачаар хялбархан албан тушаал ахиж чаддаг. Томоохон ач холбогдолтой үйлсэд арга барил, заль мэх сайтай байдаг. Төрөл бүрийн мэдлэг, сэтгэн бодох чадвар шаардсан ажилд маш сайн ажилтан байж чадна. Улс төр, олон улсын харилцаа, худалдаа, үйлдвэрлэл зэрэг салбаруудын аль нь ч түүнд тохирно. Өөрийн томоогүй хүсэл тачаалаасаа болоод хайр дурлалын харьцаа олныг тогтоодог ч түүнээсээ өөрөө амархан уйддаг томоохон сул талтай.
Дараа нь дахиад л шинэ хайрыг эрэлхийлэн өөр хүнтэй холбоо тогтоосон ч тэдгээр нь дандаа хий хоосон, түр зуурынх байдаг. Амьдралаа хонь жилтэнтэй холбовол тэдний харьцаа тун хэврэг байх болно. Харин луу жилтэнтэй дажгүй холбоог бий болгож чадна. Тэд ихэнх зүйл дээр “хамтрагчид” байж санаа нийлнэ. хулгана жилтэнтэй гэр бүл болоход удаан жаргалтай амьдарна. Учир нь хулгана жилтэн түүнийг ямар ч тохиолдолд, бүр өөрийнх нь хайр халамжийг үнэлэхгүй байсан ч үнэнчээр удаан хайрлаж чадна. Бар жилтэнтэй ямар ч төрлийн харьцаа тоггоох хэрэггүй. Хэдийгээр та ихэнхдээ түүнийг дийлэх ч гэсэн бар жилтэн танд сайныг авчирч чадахгүй. Амьдралынх нь хань ямар ч жилтэй хүн байсан тэр ихэнхидээ олон хүүхэдтэй болдог.
Astrology
Хонь
Хонь жилтний ерөнхий төлөв, таван махбодийн заяа төөрөг
Хонь жилтний аливаад сэтгэлээсээ ханддаггүй нь ихээхэн замбараагүй байдалд хүргэдэг. Түүнд аливаад хариуцлагатай хандах, санаачилгатай байх сэтгэл үргэлж дутагдаж байдаг. Гэхдээ дуулгавартай байж, ямар ч амжилтанд хүрч чадна. Хонь жилтнүүд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ муу, ойлгоход их хүндрэлтэй ярьдаг. Тэр өөрийн олон аашаараа эргэн тойрныхныгоо залхаадаг. Өөрөө үүнийгээ мэддэггүй ч их эзэрхэг зантай. Сахилга бат муутай, цагаа барьж чаддаггүйгээс нь болж бусад хүмүүсийн тэвчээр нь барагддаг. Тэд эрх танхил, аймхай, хулчгар, их олон дахин гомдоллодог хүмүүс байдаг. Гомдлыг нь сонсож тэр талаар нь ярилцаж, зөвлөж, эааж сургаж байвал тэр баярладаг.
Түүний томоохон нэг сул тал бол маш гутранги үзэл юм. Түүний зан байдал нь ухаалаг, уян зөөлөн ч тэр хэт олон ааштай. Заримдаа хэт мухар сүсэгтэй. Та бүхэнд зөвлөхөд худалдааны салбараас холхон байсан нь бас дээр. Ганган хээнцэр, байгальд хайртай 12 жилтнүүдээс хамгийн дур булаам нь байх байсан. Амьдралын ямар ч нөхцөлд дасан зохицож амьдрах чадвартай, бусдыг ашиглаж чаддагийнхаа хэрээр бусдын төлөө байж чаддаг. Уран сэтгэмжтэй, хийсвэр зүйл, зурхай зэргийг ихээр сонирхдог. Гаднаа мэдэгддэггүй ч цаанаа их өглөгч, өөрт байгаа бүхнээ бусадтай дуртайяа хуваалцдаг. Түүний амьдрал аз жаргалтай байх, эсэх нь өөрөөс нь биш эргэн тойрных нь хүмүүсээс хамаарна. Хэрэв хонь жилтэн туулай, гахай, морь жилтнүүдтэй гэр бүл болбол аз жаргалтай, санаа зовох зүйлгүй амьдрах болно.
Өөр ямар ч жилтэй хүн, ялангуяа үхэр жилтэн түүний дэргэд удаан тэвчиж байх чадахгүй. Нохой жилтэнтэй гэр бүл, ажил хэргийн ямар ч холбоо тогтоох хэрэггүй. Учир нь 2 хувиа хичээсэн амьтан үргэлж бие биедээ сэтгэл дундуур байх болно. Хонь жилтнүүд урлагийн мэдрэмж сайтай хүмүүс ба энэ талын авъяас тэдэнд хангалттай байдаг учраас урлагт хүчээ үзвэл ихээхэн амжилтанд хүрнэ. Ямар ч ажил эрхэлсэн та хэзээ ч гол дүрд байх хэрэггүй, энэ нь ч танд хамаагүй дээр байх болно. Хувцас, хоол унд, тав тухын тал дээр ч түүнд хүндрэл, асуудал гарахгүй. Хайр дурлалыг харин тэнгэрээс түүнд харамгүй хайрладаг ба энэ тал дээр түүнд элбэг адал явдал тохиолдож байдаг.
Astrology
Морь
Морь жилтний ерөнхий төлөв, таван махбодийн заяа төөрөг
Амиа бодсон хүмүүс ба өөрийнх нь дур хүслийнх нь эсрэг байгаа хэнийг ч ямар ч сэтгэлгүйгээр дарж орхино. Түүнд бусдын хэрэг огт хамаагүй, хэзээд зөвхөн өөрийнхөө төлөө санаа зовдог. Төрөлхийн өөрийнхөөрөө л байх дуртай, бусдын зөвлөгөөг дагалгүй санаанд нь юу гэж бууна түүгээрээ л бүхнийг хийдэг. Нүдэнд дулаахан төрхтэй, сайхан хувцасладаг хүмүүс. Театр, концерт, янз бүрийн цуглаан, спортын тэмцээн уралдаан зэрэгт тун дуртай. Спортын ямар нэг төрлөөр амжилттай хичээллэдэг, дур булаам дүр төрхтэй, хөгжилтэй, яриа ихтэй хүмүүс. Өөрийг нь үгүйлтэл гэр бүлдээ хэрэгтэй хүн байж бүрэн чадна. Зарим тохиолдолд түүний хувиа хичээсэн зангаас нь үр өгөөж гарах нь ч байдаг ба үүнийг нь хүн бүр хүртдэг. Морь жилтэй хүмүүс ирээдүйдээ сайн сайхан амьдрахын тулд аль болох багаасаа бие даах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд гэр бүлээ их сайн авч явах чадалтай хүн болно. Харин уур хилэнгээ дарж байхгүй бол таны энэ байдлыг хэн нэгэн нэг л харвал та түүний итгэлийг алдах болно. Үүнийг санаж яваарай.
Өөрөө их дур сонирхолтой учраас улс төрд хүчээ үзвэл амжилт олно. Хүмүүсийг удирдах чадвартай ба үүнийгээ ч сайн хийдэг. Оюун ухааны болон биеийн хүчний ажилд хоёуланд нь авъяастай. Аливааг хийхдээ ухаанаар биш арга барилынхаа ачаар давж гардаг. Харамсалтай нь өөртөө итгэх итгэл нэлээн дутмаг байдаг. Эсрэг хүйснийхээ хүнтэй харьцахдаа морь жилтэн үргэлж бууж өгч байдаг. Хайр дурлалынхаа төлөө тэр юугаа ч орхиход бэлэн. Нэр хүндээ алдсан ч хамаагүй. Харэв ухаанаа хүсэл тачаалаасаа дээгүүр тавьж чадвал илүү байх болно. Хувь заяагаа хонь жилтэнтэй холбовол тэд бүхнийг хамтдаа туулж, юм бүхэнд хамтдаа байж чадна. Бар, нохой жилтнүүдтэй мөн тун дажгүй харьцаатай байх бол нохой жилтэн түүнийг юунд ч уучилж өршөөнө. Түүнтэй байхад тэр өөрийнхөөрөө чөлөөтэй байж чадна. Ямар ч тохиолдолд хулгана жилтэй хүнтэй гэрлэж болохгүй, ялангуяа та эмэгтэй бол. Ийм холбоо зөвхөн зовлон зүдгүүрт л хүргэнэ. Морь жилтэй хүмүус насныхаа эцэст их жаргах хүмүүс байдаг. 60 жилд ганц л тохиолдох гал морь жилтэй хүмүүс ямар ч сайн үйлсийг “муутгаж” мэдэх аюултай. Ийм жилд төрсөн хүмүүс энгийн морь жилтэн шигээ зан авиртай ч тэд юу ч хийж мэднэ. Морь жилтнүүд мөнгөнд их нягг нямбай ханддаг. Санхүүгийн талын ажлыг сайн хийж чадна. Харамсалтай нь хувирамтгай зангаасаа болоод эрхэлж буй ажлаасаа амархан залхдаг. Заримдаа энэ нь хайр дурлалд нь ч тохиолдоно. Морь жилтэн аль болох ганцаардахгүй, олны дунд ажиллаж, магтаалын үг сонсож байхыг хүсдэг.
Astrology
Могой
Могой жилтний ерөнхий төлөв, таван махбодийн заяа төөрөг
Тэд ерөнхийдөө бага ярьж, их боддог хүмүүс. Маш зөнтэй бөгөөд бодит байдал, бусдын туршлага, зөвлөгөөнөөс илүү өөрт юу гэж санагдана, түүндээ итгэх дуртай. Нэгэнт эхлүүлсэн ажлыг тун шийдэмгийгээр дуусгах авъяастай. Зорилгодоо хүрэхийн төлөө юуг ч тэр хайрлахгүй. Бусдад мөнгө зээлдүүлэх дургүй ч туслах хүндээ сэтгэлээрээ тусалдаг. Заримдаа түүний бусдад туслах гэсэн сэтгэл нь түүнийг бүхлээр нь залгиж орхидог. Эд хөрөнгө, мөнгөний хувьд аз тохиож байдаг. Хэрэг болсон үедээ мөнгийг санаанд оромгүй байдлаар олж чаддаг. Харин насныхаа эцэст их харамч болдог.
Могой жилтэй эрчүүд уян зөөлөн сэтгэлтэй, алиа хошин үгтэй байдаг бол эмэгтэйчүүд нь үзэсгэлэн гоо байдлаараа их амжилтанд хүрдэг хүмүүс юм. Ер нь могой жилтнүүд их тансаг, орчин үеийн байдлаар хувцасладаг. Эмэгтэйчүүд нь гоё чамин чимэглэлд их дуртай. Эрсдэлгүй л бол ямар ч ажилд тэр маш их амжилт гаргаж чадна. Тэр юуг ч хийж чадна.
Могой жилтнүүд амьдралынхаа сүүл хэсэгт анхааралтай байх нь чухал. Өөрийн ааш авираасаа болоод эргэн тойрныхныгоо өөрөөсөө үргээж магадгүй. Хайр дурлалд амьдралын ханиа тэр өөрөө л сонгодог. Тэвчээр муутай, бас их хартай. Хэдийгээр сэтгэл нь хөрж, салсан байсан ч тэр хардаж л байдаг. Түүнтэй холбогдсон хүмүүст энэ нь эрх чөлөөг маш ихээр боогдуулсан хэрэг болдог. Хэдийгээр могой жилтэн өөрөө нэлээд хөнгөмсөг ч ичгүүргүйгээр харддаг хүмүүс. Эр, эм гэлтгүй могой жилтэй нийт хүмүүс түр зуурын янаг амрагийн харьцаанд их дуртай байдаг. Тэдний хувьд энэ нь эмзэг сэдэв гэж хэлж болно.
Үхэр жилтэнтэй тэр аз жаргалтай амьдарна.
Үхэр жилтний дэргэдээс тэр салах дургүй байх болно. Гэрлэх, нөхөрлөх, хамтарч ямар нэг зүйл хийх зэрэгт тахиа жилтэнтэй та үргэлж сөргөлдөх болно. Гахай жилтэн могой жилтний гарт орвол их дарамтанд байна. Тэр үргэлж түүний захиргаан дор хэцүү байдалтай өдөр хоногийг өнгөрөөнө. Харин бар жилтнийг амьдралдаа байлгах ч хэрэггүй, учир нь тэр хэзээд бусниулагч байх болно.
Astrology
Луу
Луу жилтний ерөнхий төлөв, таван махбодийн заяа төөрөг.
Ер нь луу жилтнийг анхандаа хүмүүс ойлгохгүй ч дараа нь хүн бүр түүнийг хүндэлж, гайхан биширдэг. Луу гэдэг бол тэнгэрийн сүр хүчийг билгэддэг ба эд баялаг, урт удаан нас, буянтай сайн үйлийг авчирдаг байна. Луу жилтэнд эрүүл мэнд, амьдралын эрч хүчийг бурханаас хэтрүүлэн заяасан гэлтэй. Бүхий л амьдралынхаа туршид юугаар ч дутагдахгүй амьдарч, ямар ч ажилд амжилт гаргаж чадна. Түүнд тохирохгүй мэргэжил гэж бараг байхгүй. Хов үг, бялдууч занг үздэггүй. Тэр хэний ч итгэлийг даах найдвартай хүн. Бүхнийг жин тан байлгах хүслээсээ өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьдаг ба түүнээсээ илүүг хийж бүтээж чадна. Хэт нямбай, дэг журамтай.
Нэлээд хэцүү зан ааштайгаасаа болоод ялихгүй зүйл дээр ч ихээр шаналж байдаг. Бас нэлээн бухимдуу болохоор бодсоноосоо түрүүлээд тоогүй үг хэлэх нь ч бий. Барьж боломгүй зоригтой, олон талын авъяас чадвартай ухаалаг, ариухан сэтгэлтэй, олонд хүндлэгддэг учраас хүмүүс түүнийг үргэлж сонсдог. Тэр өмнөө том зорилго тавьсан л бол заавал тэрэндээ хүрдэг. Харамсалтай нь муу үйлсэд ч хэнээс ч илүү байдаг.
Амьдралаа хулгана жилтэнтэй холбовол тэр таны ямар ч үйлдлийг тэвчиж чадна. Хулгана түүнийг их зүйлд өөрчилж чадна. Мөн могой, тахиа жилтнүүдтэй ч сайхан амьдарна. Хайр дурлал, ажил хэрэг аль алинд нь бич жилтэн түүнийг маш олон зүйлд сургана. Тэд хоёулаа бие биедээ хэрэгтэй хүмүүс байх ба харин бич үүнийг гүйцэд үнэлж байх нь чухал. Бар жилтэнтэй холбогдвол хэзээ ч тайван байдалд хүргэхгүй. Гэхдээ түүнээс илүүтэйгээр нохой жилтнээс зайлсхийж байх хэрэгтэй.
Хайр дурлалд бусдад хайрлагдах нь өөрөө хэн нэгнийг хайрлахаас хавьгүй олон. Тэр хайр дурлалаас болж хэзээ ч шаналж зовдоггүй. Тэд насныхаа залууд гэрлэх нь ховор ба зарим нь үргэлж ганц бие чигээрээ үлдэх нь ч бишгүй байдаг. Учир нь тэдний дунд ганцаараа амьдрах нь илүү дээр, тайван гэж үздэг нь маш олон. Түүндээ ч сэтгэл хангалуун байдаг.
Astrology
Туулай
Туулай жилтний ерөнхий төлөв, таван махбодийн заяа төөрөг
Тэдний сул тал нь хэт их ихэмсэг. Заримдаа хов зөөх дуртай ч энийгээ их бодолтой, болгоомжтой хийдэг. Гэвч түүний сайн чанарууд хүний анхаарлыг илүү татдаг. Туулай жилтэн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун аз жаргалтай байж чаддаг бас ч гэж шударга, даруухан, буянтай хүмүүс. Ярианы өндөр чадвартай учир гэртээ зочин хүлээж авч ярьж суух дуртай. Өөрийгөө бодитоор дүгнэж чаддаг. Гэрийн бүх юм нь нарийн мэдрэмжтэйгээр тохижуулагдсан байдаг. Туулай жилтэй хүмүүс хэн хүнээс илүү тав тух, аюулгүй байдлыг эрхэмлэдэг. Тэд дээдсийн хүрээлэлд байх дуртай бөгөөд заримдаа хэтэрхий ёсорхог, од болон гялалзахын тулд тун ч их тэвчээр гаргаж чадна.
Туулай жилтэй эмэгтэйчүүд бусадтай өөрийн мэдлэг, туршлагаасаа дуртай нь аргагүй хуваалцдаг. Өөрт тохиосон бяцхан таагүй зүйлд бусдын зовлон зүдгүүрээс илүүтэй санаа зовох нь их. Улс оронд болж буй өлсгөлөн, дайн байлдаан өөрт нь нөлөөлөхгүй л бол тэр бүр тоохгүй. Маш жаахан зүйлд уйлж, гомдсон ч амархан тайтгардаг. Туулай жилтэй эмэгтэйчүүд аливаа нэг зүйлд их гүнзгий, сэтгэлээсээ ханддаг нь эргэн тойрныхонд нь ихэд таалагддаг.
Ямар нэг ажлыг эхлүүлэхдээ урдаас сайн, муу талуудыг нь харьцуулж бодолгүйгээр юуг ч хийдэггүй. Амьдралд нь таагүй өөрчлөлт оруулж болохоор юм бүхнийг үзэн яддаг. Найз нөхдөөсөө болж гэрийнхнийгээ ч тоохгүй байж мэднэ. Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ муу ухамсарладаг.
Хонь жилтэнтэй амьдарвал түүнийгээ ихэд сайн халамжилж жаргалтай амьдарна. Мөн нохой, бүх зүйлд нямбай ханддаг гахай жилтнүүдтэй амьдрахад бүх юм сайхан явах болно. Харин тахиа, хулгана жилтнээс зайлсхий. Бар жилтэнтэй хайр сэтгэл, ажил хэргийн алинд нь ч тун хөндий харьцаатай байна.
Санхүүгийн хувьд тэд үргэлж азтай байдаг. Тэдэнтэй аливаа ажил хэргийн гэрээ, хэлцэл хийхэд алдах юмгүй. Товчхондоо тэднийг ажил хэрэг дээр “аюултай” хүмүүс гэж хэлж болно. Худалдааны салбарт ялангуяа уран сайхны мэдрэмж сайтай учраас хуучны эдлэлийн дэлгүүр ажиллуулбал их ашиг олно. Мөн сайн өмгөөлөгч, хуульч байж чадна. Туулай жилд төрсөн эмэгтэйчүүд ер нь юм бүхэнд авъяастай хүмүүс байдаг ба улс төрчид ийм эмэгтэйг эхнэрээ болговол хожих болно.
Astrology
Бар
Бар жилтний ерөнхий төлөв, таван махбодийн заяа төөрөг
Түүнийг гүйцэхээр азтай хүн хаа ч байхгүй ч тэд төрөлхийн огцом, цочмог, зөрүүд, шаргуу, заргач зантай. Тун ялихгүй зүйлд өөдгүй зангаа харуулж мэдэх хүмүүс. Зөвхөн өнөөдрөө гэсэн бодолтой, хүнд итгэдэггүй, хүний итгэлийг даах чадваргүй учир түүнийг аливаа үйлсэд ардаа нууж, дарж явахгүй бол бусдыгаа хүнд байдалд оруулж, хохироож болзошгүй. Өөрөөсөө дээгүүр хүмүүсийн өөдөөс үргэлж тэмцэж байдаг. Эрсдэлтэй зүйлд хүчээ үзэх дуртай тэдний зан ямар ч муу үйлдэлд хүргэж мэднэ. Заргач, тэмцэгч байдлаараа аливаа дайныг эхлүүлэгч, бүр гэмт хэрэгтэн ч болж магадгүй. Өөрийгөө эрсдэлтэй бүхий л зүйлд сорих дуртай. Бар жилтэй хүмүүс дэг журам муутайн дээр цочмог ууртай байдаг. Бусдад захирагдах дургүй, өөрөө л захирч байхыг хүсдэг. Хэрэв аливааг хийхээсээ өмнө бодож, бусдын зөвлөгөөг сонсож сурвал томоохон амжилтад хүрнэ. Зайлшгүй шийдвэрлэх ёстой чухал зүйлийг бүр оройтож хэрэггүй болтол нь хойш тавьдаг.
Хайр дурлалын тал дээр бар жилтнүүд маш гүн гүнзгий дурлаж, тэдний дурлал адал явдлаар дүүрэн байдаг ч эмэгтэйчүүд нь азгүйтэх нь их. Амьдралынхаа ханиа сонгоход морь, луу жилтэн танд үнэнч байж, эрч хүчийг бэлэглэх бол нохой жилтэй хүн таны дэргэд байж, та хоёр хамтдаа ихийг хийх болно. Харин могой, бич жилтнүүдээс зайлсхийхгүй бол та байнгын аюул дунд байх болно. Мөн үхэр жилтэнтэй бас ямар ч холбоотой байх хэрэггүй, тэр таныг дандаа дийлж байх болно. Үхэр, бар хэрхэвч нэг гэрт байж болохгүй. Туулай жилтэнтэй мөн тохирохгүй, тэр таны уур хилэнг барна.
Эцэст нь хэлэхэд бар жилтнүүд хэн хүнээс илүү сайхан амьдарч нэг бол нохойноос дор явж ч мэдэх тийм л хүмүүс. Энэ нь мэдээж өөрсдөөс нь бүрэн шалтгаална. Гэрт нэг бар байх нь хулгай, гал түймэр, худал хуурмагаас хамгаалдаг ч нэгээс илүү бар байвал муу. Үргэлж урагш тэмүүлж, тогтоогдсон эрх мэдэл, хууль дүрмийг хүлээн зөвшөөрөх дургүй, хуучинсаг үзлийг тэвчдэггүй хүмүүсийн тод жишээ бол барнууд. Харин тэдний хувьд мөнгө юу ч биш.
Astrology
Үхэр
Үхэр жилтний ерөнхий төлөв, таван махбодийн заяа төөрөг
Үхэр жилтнүүд олон үггүй, дуугүй, тэвчээртэй, аливаа зүйлд хандахдаа биеэ барьж тайван хандаж чаддаг. Тэр бүр хүнд анзаарагддаггүй, төлөв даруу. Удаандуу хөдөлгөөнтэй хүмүүс. Аливаад хандахдаа нягт нямбай, арга зүй сайтай. Түүний хурц хаан нь ил харагддаггүй далд оршдог онцлогтой. Бусдыг өөртөө илэн далангүй байлгаж чадах авъяастай, хүмүүс ч түүнд бүхнээ ярих дуртай байдаг. Эргэн тойрноо сайн ажиглаж, тэр талаараа ганцаараа эргэцүүлж бодож суух дуртай. Зарим зүйлд дээрэнгүй ханддагаасаа болж шүүмжлэлд их өртдөг. Ямар ч үед түүнтэй аль болох зөрчилдөхгүй байх нь дээр, учир нь үхэр жилтнүүд хэнийг ч, яаж ч магадгүй хүмүүс. Түүний зам дээр хөндөлсөхийг оролдсон хүн хэзээ ч сайнаа үзэхгүй. Тэд толгойлогч, удирдагч хүмүүс байдаг. Үхэр жилтнүүд ерөнхийдөө хаалттай, оньсого шиг байдаг ч нээж ярих хүндээ маш илэн далангүй байж чаддаг.
Түүний ердийн тайван байдлыг алдагдуулах аливаа шинэ өөрчлөлтөнд туйлын дургүй. Ёс заншил, уламжлалыг дээд зэргээр баримтлагч. Мөн нэлээн эзэрхэг зантай. Гэр бүлийнхээ сайн сайхны төлөөх үйлсэд маш хичээл зүтгэлтэй ажилладаг. Тэднийхээ төлөө юугаа ч зориулахад бэлэн. Үхэр жилтэнд аль болох чөлөөт мэргэжил тохирно. Оюун ухаан, биеийн хүч алиныг нь ч шаардсан ажлыг шаламгай, арга зүй сайтай хийж чадна. Тиймээс тэд сайн удирдагч байж чадна. Хөдөө аж ахуйн салбар танд чамгүй үр өгөөж авчирна. Харин худалдаа, олон нийттэй харьцах, байнга аялж явдаг ажил түүнд тохиромжгүй. Эмэгтэй үхэр жилтнүүд гэр орон, ахуй амьдралаа хэнээс ч илүү сайн авч явдаг. Харин эрчүүд нь гэр бүлдээ маш хайртай, халамж сайтай, тэднийхээ төлөө бүхнээ зориулдаг хүмүүс. Тэдний хардах нь ховор байдаг ба хайр дурлалдаа үнэнч байх нь нэгдүгээрт тавигддаг бөгөөд үүнийгээ хэзээ ч зөрчдөггүй. Амьдралаа тахиа жилтэнтэй хамт өнгөрөөвөл гайхамшигтай сайхан, аз жаргалтай байна.
Бүх зүйл тэдэнд инээмсэглэх болно. Хулгана жилтэнтэй мөн дажгүй санаа нийлж сайхан амьдарна. Тэр танд үхэн үхтлээ үнэнч хэвээрээ хайрлах болно. Могой жилтэй хүнтэй мөн муугүй тохирох ч тэр таныг олон дахин хуурах болно. Гэхдээ үргэлж ухаалаг байж таныг хэзээ ч хаяхгүй. Бич жилтэн үхэр жилтэнд ухаангүй татагдах болно. Түүнтэй харьцаагаа сайхан чигээр нь хадгалахыг хүсвэл үхэр жилтнээс уран сэтгэмж их шаардагдана.
Astrology
Хулгана
Хулгана жилтний ерөнхий төлөв, таван махбодийн заяа төөрөг
Хулгана жилтнүүд олон найз нөхдөөр өөрийгөө хүрээлүүлэх дуртай ч тэднээс нь жинхэнэ үнэнч сайн найз гарын таван хуруунд л багтдаг. Ерөнхийдөө ашигч хүмүүс. Гэхдээ энэ нь муу зүйл биш ээ, харин суусан газраасаа шороо атгадаг гүйлгээ ухаан сайтай гэж хэлж болно. Байнгын сэтгэлийн шаналал, хурц зан авир сэтгэлийн гүнд нь нуугдаж байдаг ч тэр бүгдийгээ нууж төлөв даруу, тайван, бас хөгжилтэй байж чаддаг. Үүнийг нь мэдэхэд өнгөцхөн харах, шинэхэн танилын хүрээ ер тус болохгүй. Харин удаан үөрхэж найзалсан, хамт амьдарсан хүмүүс л энэ бүгдийг нь ойлгоно. Тэд ихэнхдээ эмх замбараагүй байдлыг үүсгэж, хэрүүл шуугианыг дэгдээгчид. Өөрөө хов зөөх дуртай ч бусдын хов яриаг нэг их тоож үздэггүй. Тэдний хий хоосон дүрсэлж ярих, мөрөөдөх, бусдыг итгүүлэх чадвар нь өндөр хөгжсөн. Энэ чанараараа сайн гэж магтагддаг ч, шүүмжлэлд өртөх нь бий. Бусдын зөвлөмж, шүүмжлэлийг ойшоож үзээгүйгээс том алдаа гаргах нь тэдний дунд элбэг. Хулганууд улс төрч, жүжигчин болбол амжилт олно.
Хулгана жилтнүүдийн сайн тал нь нэг юманд маш үнэнч байж чаддаг, зорьсон зүйлийнхээ эцсийг нь үзэхийг хичээдэг. Тэр нь бүтэлгүйтсэн ч өөдрөг бодолтойгоор урагш тэмүүлсээр байдаг. Өөрийн бодож санасан бүхнээ юугаар ч хязгаарлахыг хүсдэггүй. Өнөөгийн бодит байдалдаа дасан зохицож, байгаадаа сэтгэл хангалуун байж чадвал амьдралаа сайн авч явахад тань төвөг учрахгүй.
Эр, эм ямар ч хулгана жилтэн шударга, шаргуу хөдөлмөрөөр биш өөртөө амар хялбар аргаар, заримдаа бүр заль мэхээр амьдрахыг эрмэлздэг. Тэд биеийн хүчнийхээс илүү оюун ухаан шаардсан ажил хийх дуртай. Мөнгийг олсныхоо хэрээр үрж, бусдад зээлдүүлэх үедээ хайр найргүй цацдаг.
Гэр бүл төлөвлөж байгаа бол луу жилтэнтэй хувь заяагаа холбовол хоёулаа бие биедээ эрч, хүч ухаан хайрлана. Үхэр жилтэн түүнийг тайвшруулж, түүнтэй хамт байхад айх аюулгүй тайван байх бол бич жилтэн танд ихээр татагддаг. Харин морь жилтэнтэй жинхэнэ зөрчилдөх болно. Эмэгтэй морь, эрэгтэй хулгануудтай таарахгүй гэдгийг зөвлөе.
IELTS
IELTS
Сайн байн уу.
Миний блогоор зочилж буй таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Одоо миний нийтлэх гэж байгаа зүйл бол Л.Ари гэдэг бүсгүйн IELTS өгсөн тухай мэдээллийг хүргэж байна. Та бүгд үүнийг уншаад бага ч болов анхны мэдэгдэхүүнтэй болох байх гэж найдаж байна.
Honog udurtei uraldan Angli hel suraltsaj bgaa zaluustaa handan uuriinhuu IELTS ugsun turshlagaas huvaaltsahiig huslee. IELTS uguh gej tuluvluj baigaa, uguhuur beldej baigaa bolon uguh talaar bodoj ehelj baigaa zaluust turshlaga, surgamj bolno gej naidaj baina. Bi ungursun 8 sariin 24nd IELTS hemeeh shalgaltiig anh udaa ugch uzlee. Hirendee 1 sar beldsen ch 1 sariin hugatsaa bol hussen undur onoogoo avahad hangalttai hugatsaa bish shig sanagdsan shuu.
1. Listening buyu sonsgol
Barron bolon Cambrigde-iin nomnoos beldvel oiroltsoo ym irdeg shig sanagdsan. Shalgalt uguh uyd sonsgol haritsangui amarhan ym shig sanagdsan bolovch hariugaa haraad uurtuu itgesengui, dotroo bol naidvartai 7.0 avsan baih gej bodoj btal 6.0 avsan bgaam kkkk. Bichgiin helber tsever baih gesen shaardlagiig magadgui taaruuhan biyluulsen baij medeh ym. Tiimees ta buhen answer sheet deer hariugaa gargatstai, tsever bichih ni mash chuhal ym baina lee shu. IELTS uguh uyd medeej hun bur sandarna, sandarsandaa gargatsgui, aldaatai bichihiig uguisgehgui bas listening dasgal sain hiihgui bol jishee ni zub sonschood buruu bichih 9-iin toog ihenh mongolchuud 8 gej bicheed bdag taltai, mun student gehiig students gej bicheed jijig yman deer alddag shig sanagdsan.
2. Reading buyu unshlaga
Za ene hesegt tiim ch hyalbar ym irehgui l bolowuu. Bi Barron-ii nomnoos beldeed pre-test hiihed bainga l shahuu 7.0 avaad bsiim, harin gants 2 Cambridge -ees hiisen chine 5.5- 6.5 avaad baisan. Minii bodloor Cambridge-iin nomtoi oiroltsoo ym irdeg shig sanagdsan. Beldej baih uydee tsag haraal hiigeed bhad 3 text-iig bugdiig ni unshij amjaal baisan, haramsaltai ni yg shalgalt uguh uyd itgemeergui sandrald orood (bi uuriiguu tegj sandarna gej bodoogui) suuliin 2 text-iig ih hangaltgui hiisen. Reading hiij bh uyd hun uuriiguu sain controldoj, bas anhaarlaa tuvluruulj surah heregtei shig sanagdsan. Shalgalt ugch baih uyer examiner bainga tsag sanuulna, tand 40, 30, 20 minut uldlee geed, tegj heleh toolond minii anhaaral sarnij sandarch huglusun. Tiimees nad shig iim hariutslagagui aldaag bitgii gargaarai. Ene hesegt neg uguulberiig neg l udaagiin unshlagaar buren oilgoj hiideg boltloo beldeh heregtei shuu zaluusaa. Uchir ni 2 unshih tsag garahgui.
3. Writing buyu bichleg
Za ene bol IELTS-iin hamgiin hetsuu bas shiidverleh onoo. Zarim surguuliud IELTS-iin writing deer dood tal ni 6.5-7.0 onoo avsan bhiig shaarddag, ene ni ch argagui biz. Yr ni writing deer ihenh humuus ih baga onoo avsan baidag, bi ch gesen ylgaagui hamgiin baga onoog avsan bn lee. Writing bichihdee 1 durem: mun l tsever gargatstai, 2 durem: Bichleg chine butetstei oilgomjtoi baih, 3: Ali boloh academic ug ih hereglesen baih tusmaa undur onoo avah magadlal undur sanagdsan. Bas neg anhaarmaar ym bol margaangui tsag. 60 minutand ta 2 turliin task bichih ystoi dood tal ni 150 +250 ugtei. Ingej bodohoor anhnaasaa mash ih hurdtai tuluvluj hurdan, tsever, utga tuguldur aldaagui bichij surah heregtei ym bn lee. Bi tsag harj bgaal bichihed tsagandaa amjaad ug bol toondoo hurcheed bdag bsan ch bichsen zuilee unshihad hachin uchir ni oilgogdohgui ym bichchihsen bsan kkk. Tegeheer iimerhuu aldaa gargahguin tuld bichlegiinhee hurdiig nemmeer sanagdsan shuu zaluusaa. IELTS-iin writing -gaa saijruulahiig husvel internet-ees undur onootoi bichleguudiig haraad sanaa avaad bicheel bmaar sanaagdsan.
4. Speaking buyu Yria
Ene hesegt ystoi az medne dee he he. Ymartaa ch beldsen, sain meddeg sedev chine irvel undur onoo avah hamgiin bolomjtoi heseg. Minii huvid yrihad ih tuvugtei sedev irsen. Part 1-d ihevchlen haana yu hiideg be? surdag uu ajilladag uu? ter talaar chine yriualna. Part 2t nadad ulger yrih hereg garsan za ystoi bardaggui davaa shig sanagdsan, bi tuuh ih sonirhodog bolhoor hamiin sain meddeg tuuhee ulger bolgoj yrisan daa he he ystoi nuguu buusnii onigoo shig. Part 3 bol bur ch husen ym bish Mongolian traditional toy gej asuuhad yu yrihaa medehgui heseg balmagdsan, shagai onison togloomiig yrij boloh bsan ch tailbarlahad ih hundreltei sanagdsan. Tiimees huduu turj ussun bolood chuluugaar ger barij toglodog bsan ene ni huuhduudiig family role oilgohod ih ur duntei togloom bsan geel zohiogool yrij ugsun. Speaking shalgalt ugch baihdaa ogt sandralgui, gatsahgui, gol ni duugai baij bolohgui delgerengui tusmaa l sain yrih heregtei shig sanagdsan. Yrih uydee bas ali boloh native speaker-uudiin heregledeg ugsiig hereglevel examiner-t ih setgegdel turuuleh ym bn lee shuu. Bi ene hesegt 7.0 onoo avsan bn lee. Mun l Barron bolon Cambridge-iin speaking deer bgaa asuultuud davtagdaal ireed bdag shig sanagdsan. Ter asuultuudad budged ni beldchihsen bhad yr ni gaigui onoo avah bolomjtoi.
IELTS bol hurd shaardlagatai shalgalt gedgiig ta buhen oilgooroi. Buh yman deer hurd, anhaaral 2-iig chine davhar shalgana. Deerees ni sandarch ogt bolohgui, sandrah l ym bol tanii ymar hugatsaand, hichneen huchin zutgel gargaj beldsen chine hamaagui buh ym talaar bolno. Tiim bolhoor yg shalgalt uguh udur uuriiguu setgelzuin huvid sain beldej, beltgeltei oroh heregteim bn lee shuu. Minii huvid yahav band score 6.0 avsan ch dahij sain beldej bgaad ugvul 7.0 bolgoh buren bolomjtoi gesen itgeltei bolson.
Mongold IELTS-aar dagnaj belddeg MyKey World geed surgaltiin tuv sain ym bn lee shuu. Tend sursan huuhduud ihevchlen 6.0 - 7.5 avdag ym bn lee. Hayag ni hunsnii 1 delguur Zar medee soninii bair 5 davhar.
Анхаарал хандуулж уншсан таньд баярлалаа.
Таныг хүндэтгэсэн Ч.Өлзийхутаг
by http://biznetwork.mn/p/Ari_cnu
Сайн байн уу.
Миний блогоор зочилж буй таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Одоо миний нийтлэх гэж байгаа зүйл бол Л.Ари гэдэг бүсгүйн IELTS өгсөн тухай мэдээллийг хүргэж байна. Та бүгд үүнийг уншаад бага ч болов анхны мэдэгдэхүүнтэй болох байх гэж найдаж байна.
Анхаарал хандуулж уншсан таньд баярлалаа.
Таныг хүндэтгэсэн Ч.Өлзийхутаг
by http://biznetwork.mn/p/Ari_cnu
Subscribe to:
Posts (Atom)